images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-04-21

866

Тайландын Хаант Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа 2027 оны улсын төсвийн төслийг хэлэлцэхээр товлов. Тус улсын Сангийн сайд Экнити Нититанапрапас энэ 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төсвийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзан, төсвийн хуваарилалтын асуудлаар санал солилцсон байна. Төсвийн хорооны дарга Анан Каевкамнэрд-ын мэдэгдсэнээр уг уулзалтаар 500 тэрбум тай баат-ын зээлтэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцээгүйгээс гадна 2027-2030 оны дунд хугацааны төсвийн хүрээний төлөвлөлтийг үргэлжлүүлэн мөрдсөн тохиолдолд зарлагын дээд хязгаарт өөрчлөлт оруулах шаардлагагүйг онцлов. Тайландын Сангийн яам, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн Үндэсний зөвлөл, Төв банк болон Төсвийн хороо зэрэг эдийн засгийн голлох 4 байгууллага хамтран төсвийн орлогын төсөөлөлд холбогдох үнэлгээг хийж, баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох, төсвийн зарлага, бүтцийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: Nation Thailand