Тайландын Хаант Улсын Засгийн газар 7.7 тэрбум баатын тусламж үзүүлнэ
Тайландын Хаант Улсын Засгийн газар Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор 7.7 тэрбум баатын тусламжийн багцыг батлав. Энэхүү багц нь 13.2 сая гаруй халамжийн карт эзэмшигчдийн сарын тэтгэмжийг нэг сарын хугацаанд 300-аас 400 баат болгон нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн тээврийн салбарын түлшний татаасанд 2.06 тэрбум баат төсөвлөж, ачаа тээвэр болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр болжээ. Тариаланчдад зориулж 30 тэрбум баатын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үүний хүүгийн талыг төрөөс татаас хэлбэрээр олгоно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн ногоон эрчим хүч, цахилгаан автомашинд шилжихэд нь зориулж хөнгөлөлттэй зээлээр дэмжихээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээний зардлыг нөхөхийн тулд төрийн байгууллаын гадаад томилолт, сургалт зэрэг нэн шаардлагатай бус зардлыг танахыг Ерөнхий сайд Анутин Чанвиракүл үүрэг болгосон байна.
Эх сурвалж: Bangkok Post