images

ТАЙЛАНД ДАЯАР ХЭТ ХАЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ, ЗАРИМ БҮС НУТАГТ ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРНО

МЭДЭЭ

2026-04-10

2410

Тайландын Хаант Улсын Цаг уурын албаны мэдээлснээр улс даяар хэт халалт үргэлжилж байгаа ба тайландын хойд, зүүн хойд болон төвийн бүс нутагт агаарын температур зарим газартаа цельсийн 42 хэмд хүрэх төлөвтэй байна. Харин нийслэл Бангкок хот болон ойр орчмын бүс нутагт агаарын температур 36-40 хэмд хүрэх бөгөөд өдрийн турш манантай байх аж.

Тайландын Цаг уурын албанаас иргэд, олон нийтийг хэт халуунд удаан хугацаагаар гадуур зорчихгүй байх, мөн шингэний дутагдлаас сэргийлж, хангалттай хэмжээгээр ус уухыг зөвлөмж болгов.

Эх сурвалж: Nation Thailand