ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД САНГИЙН САЙД ЭКНИТИ НИТИТАНПРАПАС ХЯМД ҮНЭТЭЙ ГАЗРЫН ТОСНЫ ЭРИН ҮЕ ДУУССАН ГЭЖ МЭДЭГДЭВ
Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Экнити Нититанпрапас Ойрх Дорнодын бүс нутагт болж буй мөргөлдөөний улмаас үүсээд буй эрчим хүчний хямрал ойрын 1-2 жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулав. Тэрбээр эрчим хүчний хямрал, түүний нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг даван туулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг бууруулах нь богино хугацаанд түлшний үнийг тогтвортой хадгалах боломжтой ч урт хугацаандаа улсын төсөвт илүү их дарамтыг бий болгох тул хязгаарлагдмал төсвийн нөөцийг үр ашиггүй зарцуулахаас зайлсхийх шаардлагатай гэж мэдэгдэв. Түүний мэдэгдсэнээр Засгийн газар эхний ээлжид Газрын тосны түлшний сангаар дамжуулан үнийн дарамтыг бууруулах бодлого баримтлах бөгөөд онцгой албан татвараас бүрддэг орлогыг эрүүл мэнд болон бусад хэрэгцээт салбарт зарцуулах аж.
Эх сурвалж: Nation Thailand