images

МАЛАЙЗЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ТУС УЛС ИРЭХ 6 ДУГААР САРААС ХОЙШ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ХАНГАХЫН ТУЛД ТҮЛШНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖ МЭДЭГДЭВ

МЭДЭЭ

2026-04-08

2424

Малайз Улс ирэх 6 дугаар сараас хойш эрчим хүчний нийлүүлэлтийг хангахын тулд түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэх, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаа ажээ. Эдийн засгийн сайд Акмал Насруллагийн хэлснээр, энэ 4 болон 5 дугаар сарын хангамж тогтвортой байх хэдий ч хамгийн том сорилт нь ирэх 6 дугаар сараас цааших эрчим хүчний хэрэгцээг хангах асуудал болох аж. Засгийн газрын зүгээс салбар бүрийн нөхцөл байдлыг өндөр давтамжтай салбарын өгөгдлийг ашиглан нарийвчлан хянаж, эрсдэлийг эрт илрүүлэн, хамгийн их өртөж буй салбарт шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Мөн “PETRONAS” болон түүний холбогдох агентлаг нь нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах арга хэмжээ авч байгаа бол Малайзын Төв банк өртсөн аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Засгийн газар Ойрх Дорнодын хямралын эдийн засагт үзүүлэх нөлөө ойрын 6 сараас 1 жил хүртэл үргэлжилж болзошгүй гэж үзэж буй.

Эх сурвалж: Asia News Network