ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЕРӨНХИЙ САЙД АНҮТИН ЭНЭ 4 ДҮГЭЭР САРЫН 11-НЫ ӨДӨР ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫГ ЗАРЛАВ
Ерөнхий сайд Анүтин Чарнвиракүл газрын тосны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй хямралыг шийдвэрлэх зорилгоор 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлажээ. Тус хуралдаанаар хэлэлцэх багц арга хэмжээнд: Сангийн яамны Газрын тосны санг нөхөн санхүүжүүлэхэд 150 тэрбум баат, бизнес эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум баатын хөнгөлөлттэй зээл олгох тухай яаралтай зээлийн тогтоол, мөн Тээврийн яамны зүгээс тээврийн салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ачааны машин, нийтийн автобус зэрэг зорчигч тээврийн хэрэгсэлд түлшний татаас олгох тухай санал байх аж. Түүнчлэн бусад саналын хувьд Төсвийн хорооны ойролцоогоор 50 тэрбум баатын төсвийн зохицуулалтын тухай хуулийн төсөл болон нэгдсэн тасалбарын системээр дамжуулан нийтийн тээврийн хэрэгслийн үнийг бууруулах арга хэмжээ багтаж буй.
Эх сурвалж: The Nation Thailand