images

ЖУУЛЧДАД ЗААВАЛ ДААТГУУЛСАН БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА

МЭДЭЭ

2026-04-07

2441

Тайландын Хаант Улсын Эрүүл мэндийн яамны судалгаагаар гадаад жуулчдын төлөгдөөгүй эмнэлгийн үйлчилгээний зардал жил бүр 100 сая тай баат буюу 310,000 орчим ам.долларт хүрдэг байна. Vachira Phuket” эмнэлгийн захирал, доктор Вирасак Лохитнаванит-ийн мэдэгдсэнээр жуулчдын дунд зам тээврийн осолд өртөх, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас эмнэлгийн тусламж авах явдал түгээмэл байна. Тайландын Эрүүл мэндийн сайд Паттана Промпхат-ын мэдээлснээр жуулчдад зориулсан богино хугацааны гэнэтийн ослын даатгалын хураамж ойролцоогоор 1,000-1,100 тай баат буюу 30-35 ам.доллар байдаг бөгөөд жуулчдыг даатгалд хамруулснаар 110,000-280,000 ам.долларын эмчилгээний зардлыг нөхөн төлөх боломж бүрдэх аж. Тэрбээр энэ төрлийн даатгалыг жуулчдыг хилээр нэвтрэх үед нь, эсхүл нислэгийн тийз захиалах үйл явцтай нь уялдуулан хэрэгжүүлэх боломжтой бөгөөд уг санаачилгыг Засгийн газар дэмжихэд бэлэн байгаа гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Bangkok Post