ЦАХИМ ЗАЛИЛАН ҮЙЛДЭГЧДИЙН ДУНД БАГА ДҮНГЭЭР ОЛОН ИРГЭДИЙГ ХОХИРООХ ХАНДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн орлогч дарга, цагдаагийн дэслэгч генерал Жирабхоп Бхуридет-ийн мэдээлснээр тус төв өнгөрсөн долоо хоногт 407 сая тай баат буюу 12.5 сая ам.долларын хохирол бүхий нийт 7,366 гомдол хүлээн авсан бөгөөд хүлээн авсан гомдлын тоо түүний өмнөх долоо хоногтой харьцуулахад 176-гаар нэмэгдсэн ч хохирлын хэмжээ нь 94 сая тай баат буюу 2.9 сая ам.доллароор буурсан аж. Тэрбээр иргэдийг цахим худалдан авалт хийхдээ дундын хамгаалалттай (escrow) төлбөрийн систем ашиглаж буй “TikTok Shop”, “Lazada”, “Shopee” зэрэг цахим худалдааны платформоор дамжуулан худалдан авалт хийхийг зөвлөөд, цахим залилан үйлдэгчдийн дунд бага дүнгээр олон иргэдийг хохироох хандлага түлхүү нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Bangkok Post