images

ХҮНСНИЙ ТОСЫГ ТҮЛШ БОЛГОН АШИГЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЭВ

МЭДЭЭ

2026-04-06

8

Тайландын "Bangchak" корпораци амьжиргааны өртөг болон түлшний үнийн өсөлт нэмэгдэж байгаа энэ үед иргэддээ туслах зорилгоор “Fry to Fly” хөтөлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 06-30-ны өдөр зохион байгуулах аж. Энэхүү хөтөлбөрийн дагуу иргэд ашигласан 2 литр ургамлын тосыг 1 литр дизель түлш, эсхүл бензинээр солих боломжтой болжээ. Энэхүү туршилтын төсөл нь Бангкок болон түүний ойролцоох мужын 15 шатахуун түгээх станцад хэрэгжиж байна. Нэг хүн 20 литр хүртэлх ашигласан ургамлыг тосыг солих боломжтой бөгөөд уг санаачилга нь иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй ахуйн хог хаягдлыг тээврийн түлш болгон хувиргах замаар тогтвортой эрчим хүчийг дэмжих зорилготой юм. Энэхүү төсөл нь ашигласан тосноос нисэхийн тогтвортой түлш (Sustainable aviation fuel) үйлдвэрлэх "Bangchak" компанийн өмнөх үйл ажиллагаан дээр үндэслэн хэрэгжиж байгаа ажээ.

Эх сурвалж: World Thai PBS