images

ЗОЧИД БУУДЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-04-06

15

Тайландын Зочид буудлын холбооны Өмнөд бүсийн салбар аялал жуулчлалын тогтвортой байдлыг хангахын тулд европоос Пукет руу чиглэсэн шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхийг Засгийн газраасаа хүсэв. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн жуулчдын дамжин өнгөрөх үндсэн замд саад учруулж, 03 дугаар сарын сүүлээр европоос ирэх жуулчдын тоо дөрвөн хувиар буурсантай холбогдуулан энэхүү хүсэлтийг гаргасан байна. Пукет руу чиглэсэн нислэгийн 30 орчим хувь нь Ойрхи Дорнодоор дамжин өнгөрдөг тул эдгээр бэрхшээл нь олон аялагчдыг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн байна. Хэдийгээр европын жуулчдын тоо буурсан ч хятадын жуулчдын урсгал 47 хувиар өссөний ачаар Пукет дахь зочид буудлын салбар харьцангүй тогтвортой байна. Шууд нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх нь алсын зайн аялагчдын зардлыг бууруулахаас гадна олон улсын хямралын үед илүү найдвартай замыг бий болгох ач холбогдолтой гэж тус холбооноос үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post