БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Тайландын Хаант Улсын Чианг Май мужид суугаа Ерөнхий консул Чен Хайпинг-ийн мэдээлснээр тус улс Тайландын Хаант Улстай хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, цахим эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндсэн чиглэл Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал болон Бүх хятадын Ардын улс төрийн Зөвлөлдөх зөвлөлөөр баталсан Үндэсний эдийн засаг, нийгмийг 2026-2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсаныг онцлоод, цаашид тайландтай худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: The Nation Thailand