ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭНЭ 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД 9.17 САЯ ГАДААД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАВ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яамны мэдээлснээр тус улс энэ 2026 оны 1 дүгээр улиралд нийт 9,174,586 гадаад жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 446.8 тэрбум тай баат буюу ойролцоогоор 13.6 сая ам.долларын орлого олсон байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Натрияа Тавийвонг-ийн мэдэгдсэнээр гадаад жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 2.29 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан нь мусульман шашинтны “Рамадан сар” буюу ариун сарны баярын дараа богино болон холын зайн аяллын эрэлт буурсантай холбон тайлбарлав. Тэрбээр Засгийн газар аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд хятад жуулчдыг татах бодлого, “Trusted Thailand” буюу жуулчдын аюулгүй байдлыг хангах санаачилга болон гадаад жуулчдын зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээг тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг онцлов.
Энэ оны 1 дүгээр улиралд тус улсад хятадын 1,468,333, малайзын 947,123, оросын 714,424, энэтхэгийн 614,016, Өмнөд Солонгосын 409,331 жуулчин зорчжээ.
Эх сурвалж: The Nation Thailand