images

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ТАТВАРЫГ СЭРГЭЭВ

МЭДЭЭ

2026-04-01

2419

Тайландын Хаант Улсын Гаалийн газар 1500 тай баат-аас доош үнийн дүнтэй импортын барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байсан журмыг цуцлав. Энэхүү шийдвэр нь дотоодын үйлдвэрлэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамгаалах зорилготой бөгөөд уг шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш улсын татварын орлого сар бүр ойролцоогоор 300 сая тай баат буюу 9 гаруй сая ам.доллароор нэмэгдэх аж. Албаныхны мэдээлснээр тус улс жил бүр бага үнийн дүнтэй 200 сая бараа импортолдог бөгөөд тэдгээрийн дийлэнх буюу 95 хувийг цахимаар худалдан авсан бараа, бүтээгдэхүүн эзэлдэг байна.

Эх сурвалж: Bangkok Post