ТАЙЛАНДЫН ДАТА ТӨВИЙН ЗАХ ЗЭЭЛ ХУРДАЦТАЙ ӨСӨЖ, 61 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Тайландын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Трейрат Вириясирикул тус улсын дата төвийн салбар эрчимтэй өсөж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр тайландын дата төвийн зах зээл сүүлийн жилд хурдацтай тэлж, нийт үнэлгээ нь 2 их наяд тай баат буюу 61 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Дата төв нь цахим эдийн засаг, үүлэн технологи, цахим хөрөнгийн зах зээлийн чухал дэд бүтэц болж байгаа ч нөгөөтээгүүр цахим залилан, мөнгө угаах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглагдах эрсдэл дагуулж байгаа тул эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, хяналтыг чангатгах шаардлагатайг салбарынхан анхааруулж байна. Тус улсын дата төвийн зах зээл 2025-2031 онд жилд дунджаар 27 орчим хувиар өсөж, зах зээлийн хэмжээ нь 470 тэрбумаас 2 их наяд тай баат-д хүрэх төлөвтэй байгаа аж. буйг онцлов. Тайландын дата төвийн зах зээл 2 их наяд тай баат хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тайландын Хөрөнгө оруулалтын газрын мэдээллээр 2025 онд дата төвтэй холбоотой нийт 728 тэрбум тай баат буюу 22 тэрбум ам.долларын өртөг бүхий 36 төслийн хөрөнгө оруулалтын хүсэлт ирсэн байна.
Эх сурвалж: The Nation Thailand