ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЭМЗЭГ БҮЛГИЙН ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРТ 878 САЯ БААТЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Эрчим хүчний зохицуулах хороо (Energy Regulatory Commission) эмзэг бүлгийн өрхийн цахилгааны төлбөрт тусламж үзүүлэх зорилгоор 878 сая баатын тусламж үзүүлэх төлөвлөгөөг боловсруулжээ. Энэхүү санаачилга нь сард 200-300 нэгжээс илүүгүй цахилгаан хэрэглэдэг, нийт хэрэглэгчдийн 80 орчим хувийг эзэлдэг өрхөд чиглэгдсэн байна. Энэ оны 5-8 дугаар сар хүртэлх цахилгааны тариф нэг нэгж нь 3.95 баат болж нэмэгдэх төлөвтэй байгаа тул уг тусламж нь эдгээр бүлгийн цахилгааны төлбөрийг тогтвортой байлгах зорилготой аж. Хорооны нөөц хөрөнгө дууссан тул уг хөтөлбөрийн санхүүжилтийг Засгийн газраас гаргах шаардлагатай болжээ. Түүнчлэн, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг үл харгалзан Тайландын эрчим хүч үйлдвэрлэх түлшний нөөц найдвартай байгааг Эрчим хүчний зохицуулах хороо нотолсон. Эрчим хүчний аюулгүй байдлыг улам бэхжүүлэхийн тулд Засгийн газар Лаосоос усан цахилгаан эрчим хүчний импортыг нэмэгдүүлж, Тайландын буланд байгалийн хийн олборлолтоо эрчимжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand