images

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГААНД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

МЭДЭЭ

2026-03-25

59

Тайландын Хаант Улсын хойд бүс нутгийн Чианг Май мужид хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой таван томоохон хэрэгт 10 этгээдийг холбогдуулан саатуулж, улмаар 21 сая ширхэг метафетаминийн агууламжтай шахмал эм, 320 кг метафетаминийн агууламж бүхий “мөс” гэх бодисыг хураан авав. Тайландын хойд бүсийн Цагдаагийн 5 дугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэслэгч генерал Криттапхон Еесакхон-ны мэдэгдсэнээр тус хэлтэс өнгөрсөн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 14,200 хэргийг шалгаж, нийт 268 сая шахмал эм, 5,750 кг “мөс”, 72 кг героин, 567 кг кетамин, 187 кг опуимыг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Тэрбээр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус сүлжээг илрүүлэх, сэжигтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, хөдөлгөөний чиглэлийг тогтоох болон холбогдох этгээдийг олж тогтооход дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post