images

ЭДИЙН ЗАСАГЧИД ОЙРХ ДОРНОДЫН МӨРГӨЛДӨӨНИЙ УЛМААС АСЕАН-6 УЛСЫН ДНБ-НИЙ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛИЙГ БУУРУУЛЛАА

МЭДЭЭ

2026-03-24

57

Эдийн засагчид Ойрх Дорнод дахь мөргөлдөөний үр дагавараас шалтгаалан АСЕАН-6 улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн 2026 оны төсөөллийг 4.8 хувиас 4.5 хувь болгон, 2027 оны төсөөллийг 4.8 хувиас 4.7 хувь болгон бууруулжээ. АСЕАН-6 улсад Индонез, Сингапур, Тайланд, Вьетнам, Филиппин, Малайз улс багтаж буй. “Maybank Investment Bank”-наас саяхан гаргасан тойм мэдээнд энэхүү багасгасан төсөөллийн нөлөө Филиппин (-0.4 нэгж хувь), Вьетнам (-0.4 нэгж хувь), Тайланд (-0.3 нэгж хувь) улсад хамгийн их байгааг онцлон тэмдэглэжээ. Хөрөнгө оруулалтын банк болох “Maybank”-ийн үзэж байгаагаар тус бүс нутагт зөвхөн Малайз улс л эрчим хүч экспортлогч улс гэдгээрээ онцгой байр суурьтай байгаа бөгөөд энэ нь Ойрх Дорнодын хямралын нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулахад тус дөхөм болох аж. Мөн эрчим хүчний үнэ огцом нэмэгдэх нь АСЕАН-ны эрчим хүч импортлогч улсын урсгал тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулах эрсдэлтэй гэж дурджээ.

Эх сурвалж: Asia News Network