images

ТАЙЛАНД-ХЯТАДЫН ХУРДНЫ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ УДААШРАЛТАЙ БАЙНА

МЭДЭЭ

2026-03-23

59

Тайланд-Хятадын хамтарсан хурдны төмөр замын төслийн эхний шат буюу Бангкок-Нахон Ратчасима хүртэлх чиглэлийн ажил одоогоор 52.4 хувьтай байна. Энэхүү явц нь анх төлөвлөж байсан 80.73 хувиас ихээхэн хоцорч байгаа бөгөөд 2030 онд ашиглалтад оруулах хугацаа хойшлогдох эрсдэлтэй болоод байгаа аж. Дэд бүтцийн барилга угсралтын ажлын зарим хэсэг нь төлөвлөгөөт хугацаанаасаа 80 гаруй хувиар хоцорсон нь гол саатал үүсгэж байгаа аж. Мөн барилгын кран зорчигч тээврийн галт тэрэг дээр унаж, 32 хүн амь үрэгдсэн харамсалтай осол гарсан нь ажлын явцад сөргөөр нөлөөлжээ. Үүнээс гадна Тайландын Төмөр замын газрын удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлэх болон төсвийн тодотголыг Засгийн газраар батлуулах зэрэг захиргааны асуудал тулгарсан байна. Тайландын Төмөр замын газар хятадын талтай хэлэлцээ хийж, барилгын ажил бүрэн дуусахыг хүлээлгүйгээр төмөр замын системийг үе шаттайгаар суурилуулж эхлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: The Nation Thailand