СУВАРНАБУМ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЛХИЙН ШИЛДЭГИЙН ЖАГСААЛТАД ЧАНСААГАА ДЭЭШЛҮҮЛЭВ
Тайландын Хаант Улсын Суварнабум олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны "Skytrax" дэлхийн шилдэг нисэх буудлын жагсаалтад 36 дугаар байрт жагсаж, өмнөх жилийн 39 дүгээр байрнаас ахисан байна. Мөн Суварнабум нисэх онгоцны буудал нь жилд 60-70 сая зорчигч хүлээн авдаг нисэх онгоцны буудлын төрөлд 4 дүгээр байрт орсон байна. Тус улсын Дон Муан олон улсын нисэх онгоцны буудал мөн ахиц гаргаж, дэлхийн шилдэг хямд өртөгтэй агаарын тээврийн терминалын төрөлд 7 дугаар байрт оров. Эдгээр чансааг Их Британид төвтэй "Skytrax" судалгааны байгууллага гаргадаг байна. Энэхүү амжилт нь нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа , технологийн шинэчлэл болон цэвэр цэмцгэр, аюулгүй байдал зэрэг үйлчилгээ сайжирсныг харуулж байгаа аж. Тайландын нисэх онгоцны буудлын захиргааны (AOT) ерөнхийлөгч Павина Жарититипон тус улсын нисэх онгоцны буудлыг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй аялал жуулчлалын төв болгохын төлөө ажиллахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Nation Thailand