ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ХӨЛӨГ ОНГОЦ ХАЛДЛАГАД ӨРТӨВ
Энэ 03 дугаар сарын 11-ний өдөр тайландын хуурай ачаа тээврийн “Precious Shipping” компанийн нэр дээр бүртгэлтэй “Mayuree Naree” хөлөг онгоц Ормузын хоолой орчимд халдлагад өртсөн нь олон нийтийн анхаарлыг тус хөлгийн эзэд болох Шах-ын гэр бүлийн бизнес рүү чиглүүлэв. Шах-ын гэр бүл нь тээвэр, эмийн үйлдвэрлэл, уул уурхай, барилга, эрчим хүч болон бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, 157 жилийн түүхтэй “GP Group”-ийг эзэмшдэг бөгөөд тус гэр бүл анх 1860 онд энэтхэгт цагаан будааны бизнес эрхэлж, улмаар үйл ажиллагаагаа мьянмар болон тайландад өргөжүүлсэн байна. Өнгөрсөн 2025 онд “Forbes Thailand” сэтгүүлээс тус гэр бүлийг тайландын хамгийн чинээлэг гэр бүлийн 34 дүгээрт эрэмбэлж, нийт хөрөнгийн хэмжээг нь ойролцоогоор 945 сая ам.доллар гэж танилцуулсан. Тус гэр бүлийн залуу үеийн төлөөлөл болох Нишита Шах нь “GP Group”-т голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон нийт түүнийг “Shark Tank Thailand” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байснаар нь илүү таньдаг байна.
Эх сурвалж: Nation Thailand