images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ИРАНААС ИРГЭДЭЭ ТАТАН АВЧ ЭХЛЭВ

NEWS

2026-03-09

8

Тайландын Хаант Улсын Засгийн газар Ойрхи Дорнодод ажиллаж, амьдарч буй иргэдээ татан авах ажиллагааг 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эхлүүлэв. Ираны агаарын орон зай хаагдсаны улмаас татан авалтыг хуурай замаар зохион байгуулж байгаа бөгөөд тай иргэд Тегеранаас Турк Улсын хил хүртэл 1000 орчим километр зам туулж байгаа аж. Эхний ээлжийн 69 иргэнийг 03 дугаар сарын 07-нд авсан бол дараагийн ээлжийн 56 иргэнийг 03-р сарын 10-нд татан авахаар төлөвлөсөн байна. Иргэдийг Турк Улсын Ван хотод ирэхэд нь Тайландын Хаант Улсын албаны хүмүүс хүлээн угтан авч, түр орогнох байраар ханган, улмаар арилжааны болон тусгай үүргийн нислэгээр Тайланд руу буцааж байгаа аж. Тус улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл Иран Улсыг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаж, тус бүс нутаг дахь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болгоод байна. Одоогоор 125 иргэн нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргаад байгаа бөгөөд Ойрхи Дорнодод ажиллаж, амьдарч буй 110,000 мянган тай иргэдийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post