ТАЙЛАНДЫН АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЦААШДЫН ТӨЛӨВ
Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал, үргэлжилж буй худалдааны дайн зэргээс шалтгаалан Тайландын автомашины экспортод сөргөөр нөлөөлж байгааг Тайландын үйлдвэрлэгчдийн холбоо анхааруулав. Тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, даатгалын хураамж өсөн, ложистикийн зам тасалдаж байгаа нь Тайландад үйлдвэрлэсэн автомашины өрсөлдөх чадварт шууд нөлөөлж байгаа аж. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нь экспортын хэмжээ буурахад нөлөөлөөд байгаа юм. Цахилгаан автомашины дотоодын үйлдвэрлэл ирээдүйтэй байгаа хэдий ч экспорт нь эрчим хүчний үнийн хэлбэлзлээс шалтгаалан ихээхэн эрсдэлтэй тулгарч байна. Экспортлогчдод тээврийн зардлын өсөлт болон нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг даван туулахад нь Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг шинжээчид уриалж байгаа ажээ.
Эх сурвалж: Bangkok Post