images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ОЙРХ ДОРНОДЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛАХ ХҮРЭЭНД НЭГ ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАТАЛГААЖУУЛНА

МЭДЭЭ

2026-03-06

5

Тайландын Хаант Улсын Засгийн газар Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас дэлхийн газрын тосны үнэ өсөх эрсдэлтэйг харгалзан Ойрх Дорнодоос нийлүүлж буй газрын тосны хамаарлыг бууруулах, дотоодын эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор нийлүүлэлтийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газар газрын тосны шинэ эх үүсвэрийг богино хугацаанд баталгаажуулах, энэ хүрээнд гадаад улстай холбогдох яриа, хэлэлцээг эрчимжүүлж, дүнг танилцуулах үүргийг Эрчим хүчний яаманд өгсөн бөгөөд Эрчим хүчний яам АНУ, Баруун Африкийн зарим улстай эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, мөн Тайландын булан дахь байгалийн хий олборлолтыг нэмэгдүүлэх саналыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар тус улсад газрын тосны хомсдол үүсээгүй ч нийт импортын эх үүсвэрийг тооцвол тус улс нь газрын тосны 90 гаруй хоногийн стратегийн нөөцтэй. Үүнээс 25 хоногийн нөөц нь хуульд заасан стратегийн хадгалалт, 13 хоногийн нөөц нь ажлын нөөц бол үлдсэн хэсэг нь тээвэрлэлтийн шатанд байгаа нийлүүлэлтээс бүрдэж байгаа аж.

Эх сурвалж: Nation Thailand