Насан туршийн боловсролыг дэмжих шинэ бодлого
Тайландын Хаант Улсын Засгийн газар насан туршийн боловсролыг дэмжих зорилгоор "Суралцагчийн паспорт" санаачилга бүхий уян хатан боловсролын бодлогыг батлав. Энэхүү хөтөлбөр нь иргэний үнэмлэхийг сурлагын амжилт, кредит цуглуулах цахим данс болгон өөрчлөх зорилготой. Сургууль завсардсан хүүхдийн тоо 2023 онд 1.02 сая байсан бол 2025 оны сүүл гэхэд 603,000 орчим болж, 50 хувиар буурсан томоохон үр дүнтэй байгааг онцолсон. Шинэ тогтолцоо нь 21 дүгээр зуунд чухал ур чадварт тооцогдох цахим ур чадвар, нийгэм болон энтрепренершип чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.Цуглуулсан кредитийг боловсролын бүх шатанд шилжүүлэн тооцуулах, эсхүл ажилд ороход ур чадварыг баталгаажуулсан тодорхойлолт болгон ашиглах боломжтой аж. Иргэдэд хаанаас ч, хэзээ ч суралцах боломжийг олгож, боловсролын зардлыг бууруулахын тулд "Mobile School" зэрэг онлайн платформаар дамжуулан энэхүү бодлогыг дэмжих ажээ.
Эх сурвалж: Bangkok Post