images

Тайландын Хаант Улс эрчим хүчний онцгой байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэв

МЭДЭЭ

2026-03-02

6

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн Ормузын хоолой хаагдсантай холбогдуулан Тайландын Хаант Улс "Эдийн засгийн шуурхай штаб" байгуулж, эрчим хүчний онцгой байдлын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв. Дотоодын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний экспортыг зогсоосон байна. Одоогоор тус улсад 61 хоногийн газрын тосны нөөц байгаа аж. Мөн Засгийн газар эрчим хүчний өөр эх үүсвэрийг эрэлхийлж байгаа бөгөөд цахилгаан хангамжийг тогтвортой байлгахын тулд Тайландын булан болон Мьянмараас авах байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн зах зээл дээр дизель түлшний үнэ нэг барель нь 100 доллараас давж магадгүй байгаа бөгөөд энэ тус улсын Тайландын иргэдийн цахилгаан болон амьжиргааны зардлыг нэмэгдүүлнэ гэж түгшиж байгаа аж. Түүнчлэн Тайландын Эрчим хүчний яам шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) тээвэрлэлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үнийн өсөлтийг сааруулж, ард иргэдэд ирэх дарамтыг хөнгөлөхийн тулд Шатахууны сан (Oil Fuel Fund)-г ашиглаг магадлалтай байгаа ажээ.

Эх сурвалж: Nation Thailand