СИХАСАК НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД КАМБОЖИЙН ХААНТ УЛСЫГ ХУРЦАДМАЛ БАЙДЛААС ЗАЙЛСХИЙЖ, ЭНХ ТАЙВНЫГ СОНГОХЫГ УРИАЛАВ
Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сихасак Пуангкеткео Камбожийн Хаант Улс худал гүтгэлэг, бодит байдлыг гуйвуулсан тайлбар ашиглан тус улсыг “муу дүрээр” харуулж байна гэж мэдэгджээ. Тэрбээр Тайландын Хаант Улс Камбожийн Хаант Улсад олон жилийн турш туслах сайн санаа, бодлоготой байсаар ирсэн бөгөөд үүний хүрээнд дайнаас дүрвэсэн камбож иргэдэд орогнол олгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, мөн тус улсын иргэний дайны дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлсэн зэргийг онцолжээ. Тэрбээр дээрх байр сууриа Женев хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганы өндөр түвшний хуралдааны үеэр илэрхийлжээ. Тэрбээр мөн өдөр өмнө нь Камбожийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын хилийн нөхцөл байдлын талаар хэлсэн мэдэгдлийн хариуд үг хэлэхдээ, сүүлийн үеийн мөргөлдөөн нь олон жилийн турш үргэлжилсэн хил зөрчсөн халдлага, давтан өдөөн хатгалгын үр дагавар бөгөөд үүнд Тайландын Хаант Улсын дотоод улс төрд хөндлөнгөөс оролцох оролдлогууд ч байсан гэжээ.
Эх сурвалж: Thai PBS World