images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ОЛОН УЛСЫН ХЯМРАЛ, ЦОЧРОЛЫГ ДАВАН ТУУЛАХ 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СТРАТЕГИ

МЭДЭЭ

2026-02-25

7

“PostToday” сонины газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Тайландын эдийн засгийн хөдөлгөгч хүч 2026” семинарыг зохион байгуулж, тус улсын эдийн засгийн чиг хандлага, стратегийг танилцуулав. Тус семинарын үеэр Шадар сайд бөгөөд Сангийн сайд Экнити Нититанпрапас “2026 оны хямралыг даван туулах нь” сэдвээр үндсэн илтгэл тавьжээ. Тэрбээр Засгийн газраас эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилгоор “Quick Big Win” бодлогыг эрчимжүүлэн хэрэгжүүлснээр Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөвлөлөөс 4 дүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг ердөө 0.3 хувь байна гэсэн төсөөлөл 2.5 хувь хүртэл өссөн гэж мэдэгджээ. Тиймээс энэхүү хямрал, эрсдэлийг даван туулахын тулд Засгийн газар Тайландын Хаант Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 4 жилийн хугацаатай “Big Wins” стратегийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд уг стратеги нь дараах 3 чиглэлд хөрөнгө оруулалт хийх бодлогод төвлөрөх ажээ. Эдгээр нь (1) дэд бүтэц болон ногоон эдийн засагт хөрөнгө оруулалт хийх, (2) хүний нөөц буюу иргэдэд хөрөнгө оруулалт хийх, (3) хууль тогтоомж буюу эрх зүйн орчинд хөрөнгө оруулалт хийх аж.

Эх сурвалж: The Nation Thailand