images

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭЗЭН ХААНЫ АРМИД “STRYKER” ЗАГВАРЫН 17 ШИРХЭГ ХУЯГТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

NEWS

2026-02-24

10

Тайландын Хаант Улсын Эзэн хааны армийн командлагч, генерал Пана Клауплодтук энэ 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Армийн I корпусын дэд командлагч, дэслэгч генерал Мэттью МакФарлейн-ийг хүлээн авч уулзан, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд газар, агаар, тэнгис, сансар, цахим орчин зэрэг “олон орон зайн ажиллагаа”-нд цэргийн дэвшилтэт техник, технологийг нэгтгэн нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцолж, жил бүр зохион байгуулагддаг “Cobra Gold” олон талт цэргийн сургуулилтын оролцоог нэмэгдүүлэх, хоёр талын “Hanuman Guardian” цэргийн хамтарсан сургуулилтын цар хүрээг өргөтгөх, тайландын Эзэн хааны армийн Stryker” загварын хуягт тээврийн хэрэгслийн хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов. Америкийн Нэгдсэн Улс хоёр талын Hanuman Guardian” цэргийн хамтарсан сургуулилтын хаалтын үйл ажиллагааны үеэр “Stryker” загварын 17 ширхэг хуягт тээврийн хэрэгслийг тайландын Эзэн хааны армид хүлээлгэн өгнө.

Эх сурвалж: Khaosod