images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦАХИМ ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛАВ

МЭДЭЭ

2026-02-16

12

Тайландын Хаант Улсын Цахим эдийн засгийг дэмжих агентлаг (DEPA) нь хүний ​​нөөцийн сургалт болон цахим дэд бүтцэд чиглэсэн "DEPA unstoppable" уриан дор 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ онд хийгдэх гол зорилт нь "Coding Thailand" төслийг өргөжүүлж, залуус болон багш нарт кодчилол, хиймэл оюун ухааны ахисан түвшний ур чадвар эзэмшүүлэх аж. Мөн тус агентлаг нь нийгмийн эмзэг бүлэг, өндөр настан болон ажилгүй иргэдийн цахим чадавхыг хөгжүүлж, тэдний ажил эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн тус агентлаг нь дотоодын стартапыг дэмжиж, тэднийг дэлхийн зах зээлд гаргахад нь инкубатор хөтөлбөрөөр дамжуулан тусалж байгаа аж.. Зүүн Өмнөд Азийн дэвшилтэт технологи, цахим спортын бүс нутгийн төв болгох "Thailand Digital Valley" дэд бүтцийн төслийг мөн энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаас төрийн үйлчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулах зорилгоор ухаалаг хотын хөгжил болон "5G түргэн тусламж" төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Эх сурвалж: Bangkok Post