images

ТАЙ БААТЫН ХАНШ ТОГТВОРГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

МЭДЭЭ

2026-02-16

22

Тайландын Хаант Улсын Төлөөлөгчдийн танхимын сонгууль бүх нийтийн сонгуулийн дараа ханш тогтворжих магадлалтай байсан хэдий ч гадаад хүчин зүйлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан тай баатын ханш тогтворгүй хэвээр байх төлөвтэй байна. Сүүлийн үед тайландын хувьцаа, бондын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр тус улсын валют чангарч, өнгөрсөн долоо хоногт 1 ам.доллар 31 батаас доош буурав. Касикорн судалгааны төвийн мэдээлснээр, 2 дугаар сарын 9-12-ны өдрийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид нийт 32.8 тэрбум баатын хувьцаа болон бонд худалдаж авчээ. Сонгуулийн дараа шинээр бүрдэх Засгийн газар нь тогтвортой байдал болон бодлогын залгамжаа хадгална гэж үзэж байгаа тул хөрөнгө оруулалтын өсөж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын технологийн хувьцааны уналт болон алтны үнийн өөрчлөлт зэрэг дэлхийн зах зээлийн хэлбэлзэл нь баатын ханшид шууд нөлөөлсөөр байна. Хөрөнгө оруулагчид төсвийн эрсдэл болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж байгаа тул баатын ханш 1 ам.долларын эсрэг 30.90-ээс 31.20-ийн хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: Bangkok Post