images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ТЭНГИСИЙН ЦЭРЭГ ТУС УЛСЫН УСАН ХИЛД ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСЭН ГАДААДЫН 30 ГАРУЙ ХӨЛӨГ ОНГОЦЫГ ХӨӨН ГАРГАВ

МЭДЭЭ

2026-02-13

11

Энэ 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Тайландын Хаант Улсын Трат мужид загас агнуурын зориулалттай гадаадын 30 гаруй хөлөг онгоц хууль бусаар нэвтрэхээр завдсаныг тус улсын Тэнгисийн цэргийн “HTMS Thepha 525” хөлөг онгоц таслан зогсоов. Үүнтэй адил үйлдэл мөн оны 02 дугаар сарын 09-ний өдөр Трат мужийн Кох Куд арлын орчимд гарсан бөгөөд тухайн үед камбожийн 25 ширхэг загас агнуурын зориулалттай хөлөг онгоц тус улсын усан хилд хууль бусаар нэвтэрч байсан аж.

Тайландын Тэнгисийн цэргийн “HTMS Thepha 525” хөлөг онгоц тайландын усан хилд хууль бусаар нэвтэрсэн эдгээр хөлөг онгоцыг улсын хилээс гаргаж, улмаар хууль бусаар хил нэвтрэх нь тус улсын бүрэн эрхт байдалд халдаж буй ноцтой зөрчил бөгөөд цаашид хил зөрчигчдөд хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.

Эх сурвалж: Nation Thailand