images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 33 ОНОО АВЧ, 116-Д ОРЖ УХАРЧЭЭ

МЭДЭЭ

2026-02-11

21

Энэ 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чулалонгкорны их сургуулийн “KRAC Corruption” цахим хуудсанд 2025 оны Авлигын төсөөллийн индексийг нийтэлж, Тайландын Хаант Улс 100 онооноос 33 оноог авч, 116-д орсон нь дэлхийн дундаж болох 42 онооноос доогуур үзүүлэлт авсныг мэдээлжээ. Трансперенси Интернэшнл байгууллагаас нийтэлсэн уг индексээр Тайландын Хаант Улс 182 улс, нутаг дэвсгэрээс 116-д орсон нь 2024 онд 34 оноо авч байсан үеэс доогуур үзүүлэлт болж, нэг оноогоор буурч ухарчээ. Уг жагсаалтыг Дани улс 89 оноогоор тэргүүлж, Финлянд 88 оноогоор удаалжээ. Сингапур 84 оноогоор гуравт орж, АСЕАН-ны улсаас хамгийн өндөр үзүүлэлттэй улс хэвээр үлджээ. Шинэ Зеланд болон Норвег 81 оноогоор 4-р байранд хамт орсон бол Швед болон Швейцарын Холбооны Улс 80 оноогоор 6-д хамт оржээ. Люксембург болон Нидерланд 78 оноогоор 8-д, ХБНГУ болон Исланд 77 оноогоор 10-т оржээ.

Трансперенси Интернэшнл байгууллагын дүн шинжилгээнд Тайландын Хаант Улс (33) болон Монгол Улс (31)-ын оноо доогуур үзүүлэлттэй хэвээр байгаа бөгөөд 2012 оноос хойш тогтмол буурах хандлагатай байна гэжээ. Монгол Улсын хувьд энэхүү буурч байгаа хандлага нь хууль дээдлэх ёс болон хариуцлагын тогтолцоо суларсан, мөн иргэдийн орон зайд тавих хязгаарлалт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Asia News Network