ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ИРСЭН ГАДААД ЖУУЛЧДЫН ТОО 4 САЯЫГ ДАВЖ, ТЭРГҮҮЛЖ БУЙ ТАВАН УЛСЫГ НЭРЛЭЖЭЭ
Аялал жуулчлал, спортын яам энэ 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 08-нийг хүртэлх хугацаанд Тайландын аялал жуулчлалын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг шинэчилсэн бөгөөд тус улс 4 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авсныг мэдээлжээ. Энэ 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шинэчилсэн мэдээлэлд дурдсанаар, дээрх хугацаанд Тайландын Хаант Улсад нийт 4,185,291 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх үеэс 10.77 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд гадаадын жуулчдын оруулсан зардлын орлого 207,066 сая баат болсон гэж тооцоолжээ. Аялал жуулчлал, спортын яамны Байнгын нарийн бичгийн дарга Натрия Тавевонг хэлэхдээ, урьдчилсан тооцоогоор 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 08-ний хооронд нийт ирсэн жуулчдын тоо 4 саяас давсан гэж мэдэгджээ. Тэрбээр БНХАУ-аас ирсэн жуулчдын тоо сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж, нэгдүгээрт бичигдсэн бөгөөд Засгийн газрын аялал жуулчлалын дэмжих арга хэмжээний үр дүнд сүүлийн 5 долоо хоногийн хугацаанд нэмэгдсэнийг онцлон тэмдэглэжээ.
Нийт дүнгээр, Тайландын Хаант Улс энэ 02 дугаар сарын 02-08-ны долоо хоногт 796,978 гадаадын жуулчин хүлээн авсан нь өмнөх долоо хоногоос 34,586 буюу 4.54 хувиар өссөн бөгөөд өдөрт дунджаар 113,854 жуулчин ирсэн аж.
Эх сурвалж: Nation Thailand