images

МАЛАЙЗ, ЭНЭТХЭГ ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААНД РИНГГИТ-РУПИЙН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИНЭ

NEWS

2026-02-09

33

Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим болон Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтад ринггит болон рупийг ашиглах ажлыг түргэсгэхээр тохиролцов. Малайзын Төв банк болон Энэтхэгийн Нөөцийн банк гүйлгээг илүү үр ашигтай, зардал багатай болгохын тулд үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийхийг дэмжин хамтран ажиллахаар болов. Хоёр улсын удирдагчид өнгөрсөн онд 18.59 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хагас дамжуулагч, цахим холболт, эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулахаар зорьж байгаа аж. Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор шууд нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Bernama