АЗИ, НОМХОН ДАЛАЙН НИСЭХИЙН САЛБАР 2044 ОН ГЭХЭД 138.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ
Airbus ХК-иас гаргасан шинэ судалгаагаар Ази-Номхон далайн бүс нутгийн нисэхийн салбар 2044 он гэхэд 138.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь агаарын тээврийн урсгал нэмэгдэж, агаарын хөлгийн парк өргөжин тэлж байгаатай холбоотойгоор жилд дунджаар 5.2 хувиар өсөхөөр байна. Тус бүс нутагт ирэх 20 жилийн хугацаанд 19,500 гаруй шинэ зорчигч тээврийн нисэх онгоц шаардлагатай байгаа нь дэлхийн нийт эрэлтийн 50 хувийг эзлэх аж. Засвар үйлчилгээ болон газрын үйлчилгээний салбар энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох бөгөөд эдгээрт цахимжуулалтыг улам ихээр нэвтрүүлэх аж. Энэхүү өсөлтийг дэмжихийн тулд тус бүс нутагт 1 сая гаруй шинэ нисэхийн мэргэжилтэн, тэр дундаа нисгэгч, техникч, бүхээгийн ажилтан шаардлагатай болох юм. Өмнөд Ази болон Хятад Улс өсөлтийг тэргүүлж байгаа нь Ази-Номхон далайн бүс нутаг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй нисэхийн зах зээл хэвээр байх болно.
Эх сурвалж: Nation Thailand