МЬЯНМАРЫН ЦЭРГИЙН ХУНТА ЭРХ МЭДЛИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Мьянмарын цэргийн хунта цэрэг, иргэний захиргаа болон хууль тогтоох эрх мэдэл бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй “Холбооны зөвлөлдөх зөвлөл” байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээс гадна хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх бөгөөд мьянмарын Стратеги, бодлогын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан ажилтан Найнг Мин Хант-ын мэдэгдсэнээр эрх баригчдын тогтолцооны шинэчлэл хэмээн тодорхойлж буй энэхүү зөвлөлд хариуцлага тогтоох эрх зүйн орчин байхгүйг хүчтэй шүүмжилж, генерал Мин Аун Хлайнг мьянмарын Ерөнхийлөгч болох эсэхээс үл хамааран түүний эрх мэдлийг, тухайлбал зэвсэгт хүчин, иргэний захиргаа болон хууль тогтоох нөлөөгөө тус зөвлөлөөр дамжуулан хадгалах оролдлого гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Nation Thailand