ТАЙ ИРГЭД УЛС ТӨРӨӨС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ҮР НӨЛӨӨГ ХАРГАЛЗАН СОНГОЛТОО ХИЙНЭ
Тайландын Хаант Улсад болж буй Парламентын сонгуультай холбогдуулан ХБНГУ-ын “Friedrich Naumann Foundation for Freedom” сан “Тайланд: Өөрчлөлтийн итгэл найдвар, урт хугацааны тогтвортой байдал” сэдэвт судалгааны ажлаа танилцуулав. Ардчиллын үнэт зүйл, хүний эрх, иргэний боловсрол, эдийн засгийн эрх чөлөөг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилго бүхий тус сан нь ашгийн бус байгууллага бөгөөд тайландын иргэний нийгэм, хувийн хэвшилтэй байнгын харилцаатай ажилладаг байна. Тус сангийн гаргасан судалгаагаар энэ удаагийн парламентын сонгуулиар тай иргэдийн дунд тогтвортой байдлыг чухалчилж, эдийн засгийн үр нөлөөг харгалзан сонголтоо хийх хандлага давамгайлж байгааг онцолжээ.
Эх сурвалж: Nation Thailand