images

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУДАЛГАА: ЖУУЛЧДЫН САНАА ЗОВООЖ БУЙ ТЭРГҮҮЛЭХ 5 АСУУДАЛД ТАЙ БААТ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮЛЖЭЭ

МЭДЭЭ

2026-02-04

15

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын зөвлөлөөс 2025 оны IV улирлын “Тайландын аялал жуулчлалын бизнесийн итгэлийн индекс”-ийг танилцуулжээ. Уг судалгааг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар гадаадын 302 жуулчнаас авсан бөгөөд тэдний 200 нь Бангкок хотод, 102 нь Чонбури хотод байсан аж. Судалгаанд оролцогчдын 90 хувь нь баатын ханш Тайландын Хаант Улсад зорчих шийдвэрт нь нөлөөлж байна гэж хариулжээ. Судалгааны дүнгээр хамгийн өндөр оноо авсан ангилал нь үйлчилгээ болон харилцаа холбооны асуудал (дундаж оноо 3.34) байсан бөгөөд ялангуяа хэлний бэрхшээл, төрийн байгууллагын албан хаагчидтай харилцах хүндрэлийг онцолжээ. Дараагаар нь эрүүл мэнд, ариун цэврийн эрсдэл (дундаж оноо 3.15) орсон бөгөөд халдварт өвчин, хоол хүнснээс илүү эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ болон хүрээлэн буй орчны бохирдлын асуудалд илүү их санаа зовниж буйгаа хэлжээ. Гэмт хэрэг, залилангийн эрсдэлд 3.01 оноо өгчээ. Энэ нь хэдийгээр дундаж түвшинд байгаа ч залилан, луйвар нь судалгааны нийт дүнгээр аюулгүй байдлын хамгийн ноцтой асуудал болж гарч иржээ. Тээвэр, ослын эрсдэлд 2.98 оноо өгсөн бол тээврийн хэрэгслийн өндөр төлбөр болон зам тээврийн осол ижил түвшинд байжээ. Харин амьдарч буй орчин болон байгалийн гамшигт 2.96 оноо өгсөн нь бусад ангилалтай харьцуулахад хамгийн бага санаа зовоосон ангилалд оржээ.

Эх сурвалж: Nation Thailand