images

ТАЙ БААТЫН ХАНШ ЭНЭ ОНЫ ХАГАС ЖИЛ ХҮРТЭЛ ЧАНГАРНА

МЭДЭЭ

2026-02-02

11

Касикорн судалгааны төв (KResearch)-өөс тай баатын ханшийг 2026 оны эхний хагаст үргэлжлүүлэн чангарч, нэг ам.доллар 30.70-31.00 баттай тэнцэх төлөвтэй байгааг мэдээллээ. Энэхүү ханшийн өсөлтөд геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан нэг унц нь 5,500 ам.долларт хүрээд буй алтны дээд үнэ голлон нөлөөлж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах хүлээлт болон Азийн улсын алтны худалдан авалт нэмэгдсэн зэрэг гадаад хүчин зүйлс валютын үнэд хүчтэй нөлөөлж байна. Гэсэн хэдий ч газрын тосны үнийн өсөлт болон бүс нутгийн мөргөлдөөнөөс шалтгаалан баатын ханш жилийн турш нэлээд савлагаатай байх төлөвтэй байгааг мөн анхааруулав. 2026 оны хоёрдугаар хагаст Тайландын дотоод эдийн засгийн сул талууд илэрч эхэлснээр батын ханшийн дэмжлэг суларч, аажмаар суларч эхлэх магадлалтай. Касикорн судалгааны төвийн таамаглаж буйгаар баатын ханш оны эцэс гэхэд суларч, нэг ам.доллар ойролцоогоор 32.80 бааттай тэнцэх төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand