images

ТАЙЛАНДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВД БАГТАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-02-02

10

Тайландын Хаант Улсын дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээний салбарт эзлэх байр сууриа 24-өөс урагшлуулж, шилдэг тавд багтах стратегийн зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний салбар 40 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд жилийн 28 хувийн өсөлттэй байгаа нь дэлхийн дунджаас хол давсан үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь эрүүл мэндийн аялал жуулчлал, эрүүл хооллолт, гоо сайхны үйлчилгээ болон тайландын уламжлалт анагаах ухаан юм. Тус улсын Засгийн газар, салбарын мэргэжилтнүүд цар тахлын өмнөх үеийн амжилтыг сэргээхийг зорьж байна. Дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээний зах зээл 2029 он гэхэд 9.8 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд Тайландын Хаант Улс үүнээс томоохон хувь хүртэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү санаачилгын дагуу ДНБ-ийг нэмэгдүүлэх, уламжлалт аялал жуулчлалаас гадна эдийн засгийн шинэ хөдөлгүүр бий болгох чухал ач холбогдолтой байгаа ажээ.

Эх сурвалж: Nation Thailand