images

АСЕАН-НЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗАНА

МЭДЭЭ

2026-01-26

29

АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нар 01 дүгээр сарын 28-29-ний өдөр Филиппин Улсын Себу хотноо уулзаж, Мьянмарын сонгуулийн дараах нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Мьянмарын асуудлаарх АСЕАН-ны байнгын тусгай элчийг томилох асуудлыг хэлэлцэж, дипломат харилцааг тогтвортой үргэлжлүүлэхэд гол анхаарлаа хандуулах ажээ. "Ирээдүйгээ хамтдаа тодорхойлъё" уриан дор Филиппин Улс АСЕАН-ны энэ жилийн даргалагчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх стратегийн мөрийн хөтөлбөрөө мөн танилцуулна. Мьянмарт саяхан болж өнгөрсөн шат дараалсан сонгуулийн дараа ахиц дэвшил гараагүйд талууд санаа зовниж байгаа бөгөөд "Таван заалттай зөвшилцөл"-ийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Хөрш зэргэлдээ зарим улс сонгуулийг ажиглахаар төлөөлөгчдөө илгээсэн боловч АСЕАН-ны зүгээс албан ёсны ажиглагч томилоогүй юм. Мөн гадаад хэргийн сайд нар Мьянмарын асуудлаас гадна Трампын засаг захиргааны бодлого бүс нутагт хэрхэн нөлөөлөх зэрэг дэлхий нийтийн сорилтуудын талаар санал солилцох ажээ.

Эх сурвалж: World Thai PBS