images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ГУРВАН ИХ СУРГУУЛЬ НЭГДЭЖ, ТУС УЛСЫН ШИНЭ ТУЛГУУР БАГАНА БОЛЛОО

МЭДЭЭ

2026-01-21

18

Тайландын Хаант Улсын төр болон хувийн хэвшлийн өндөр түвшний төлөөлөгчдөөс бүрдсэн тус улсын төлөөлөгчид эдийн засгийн бодлогоо танилцуулах зорилгоор Давосыг зорьж, Дэлхийн эдийн засгийн форумын 2026 оны уулзалтад оролцож байна. Тус улсын төлөөлөгчдийн зорилго нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн бодлогын  зорилтоо танилцуулах, хөрөнгө оруулалтыг, ялангуяа цахим эдийн засгийн салбарт татах явдал юм. Дэлхийн эдийн засгийн форумын 2026 оны уулзалт энэ 01 дүгээр сарын 19-23-ний өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд 130 улсын 3000 орчим төлөөлөгчид оролцож байгаа ажээ. Энэ удаагийн уулзалтад 64 улсын төр, засгийн тэргүүн оролцож байгаа нь түүхэн үзүүлэлт болж байгаа аж. Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Экнити Нититанпрапас тус улсын төлөөлөгчдийг тэргүүлэн олон улсын байгууллага болон дэлхийн томоохон компаниудтай уулзалт хийж, тус улсын макро эдийн засгийн бодлогын чиглэл, бүтцийн шинэчлэлийн хөтөлбөр, зорилтот салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг танилцуулсан ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand