ТАЙЛАНДЫН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗАР “E-ACCOUNTANT PLUS” ЦАХИМ СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Тайландын Бизнес хөгжлийн газар бизнес эрхлэгчдийг мэргэшсэн нягтлан бодогчтой холбон зуучлах, бизнес эрхлэгчдийг санхүүгийн залилан, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хүрээнд “e-Accountant Plus” цахим системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэв. Тус системийг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг найман агентлаг хамтран боловсруулсан байна. Энэхүү систем нь бизнесийн байгууллагын бүртгэл, санхүүгийн тайлан, нягтлан бодогчдын мэдээллийг нэгтгэж, тухайн өгөгдлийн үнэн зөв болон ил тод байдлыг хангах аж. Тус газрын захирал Понпонг Найянапакорн-ны мэдэгдсэнээр “e-Accountant Plus” систем нь дэвшилтэт тоон технологид суурилсан бөгөөд тайландын Нягтлан бодогчдын мэргэжлийн холбоо, орон нутгийн захиргаа болон Бизнес хөгжлийн газрын дотоод системтэй бодит цагийн горимоор холбогдож, байгууллагын албан ёсны бүртгэл, санхүүгийн мэдээллийг цахим хэлбэрээр шууд хянах боломжийг олгохоос гадна нягтлан бодогчдыг хууль бус санхүүгийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, сэжигтэй үйл ажиллагааг эрт үед илрүүлэн хязгаарлах зэрэг чухал ач холбогдолтой аж.
Эх сурвалж: Bangkok Post