images

ТАЙЛАНДЫН ТӨВ БАНК АЛТНЫ ГҮЙЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-01-20

19

Тайландын Хаант Улсын Сангийн яам Валютын хяналтын тухай хуулийн хүрээнд алтны гүйлгээний мэдээллийг Төв банкинд төвлөрүүлэх шийдвэр гаргав. Энэхүү арга хэмжээ нь алтны арилжаа, тэр дундаа цахим хэлбэрээр явагдаж буй гүйлгээнд хяналт тогтоох, валютын урсгалын ил тод байдлыг сайжруулах зорилготой бөгөөд энэхүү зохицуулалтаар аж ахуйн нэгж, байгууллага гүйлгээний талаарх мэдээллээ тогтмол Төв банкинд хүргүүлэх бөгөөд ингэснээр алтны арилжаанаас үүдэлтэй валютын хөдөлгөөнийг нарийвчлан судалж, тай баатын ханшийн өөрчлөлтийг хязгаарлах аж. Тайландын Төв банк болон Сангийн яамны зүгээс энэхүү зохицуулалтыг ханшид шууд нөлөөлөхөөс илүү алтны гүйлгээ болон валютын урсгалтай холбоотой мэдээллийн санг сайжруулж, зах зээлийн эрсдэлийг урьдчилан үнэлэх чадавхыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ гэж үзэж байна.

Эх сурвалж: Bangkok Post