images

ДАПУР ДИЖИТАЛ САНААЧИЛГА 18 САРЫН ХУГАЦААНД 2.5 САЯ МАЛАЙЗ РИНГГИТЫН ОРЛОГО ОЛОВ

МЭДЭЭ

2026-01-19

27

Малайз Улсын Куала Лумпур хотноо хэрэгжүүлж буй "Dapur Digital" санаачилга  нь эхний 18 сарын хугацаанд 2.5 сая гаруй малайз ринггитын орлого төвлөрүүлэв. Pepper Labs ХХК-иас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь бага орлоготой иргэдийг дижитал бизнесийн аргаар чадварыг болон тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зорилгоор одоогоор 15 байршилд ажиллаж байна. Харилцаа холбооны сайд Датук Фахми Фадзилийн хэлснээр тус төсөл нь оролцогчдыг, ялангуяа B40 (хүн амын хамгийн доод орлоготой нийгмийн бүлэг) бүлгийн эмэгтэйчүүдийг шинэ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болгон хувиргаж чадсаныг онцлов.Оролцогчдыг орчин үеийн гал тогооны хэрэгслээр хангахын зэрэгцээ дижитал маркетинг, санхүүгийн менежментийн сургалтад хамруулдаг байна. Энэхүү санаачилга нь бичил бизнес эрхлэгчдэд хоол хүргэлтийн платформыг ашиглан зах зээлээ тэлж, борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь тусалдаг. Төсөл амжилттай хэрэгжиж байгаа тул энэхүү загварыг улс даяар дахин 15 байршилд нэмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөр нь дижитал хэрэгсэл болон зөв ур чадвар нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг хэрхэн үр дүнтэйгээр өөрчилж болохыг харуулж байгаа ажээ.

Эх сурвалж: Bernama