ТАЙЛАНДЫН УРГАМЛЫГ СУРТАЛЧЛАХ АЯНД 5 ЯАМД НЭГДЭВ
Тайландын Хаант Улсын 5 яам хамтран тус улсын уламжлалт эмийн ургамлыг дэлхийн зах зээлд сурталчлах стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жилд 2 тэрбум баатын эдийн засгийн үр өгөөжийг хүртэхээр зорьж байгаа аж. "Think Wellness, Think Thai Herb" уриан доорх энэхүү санаачилга нь эмийн ургамлыг хөгжиж буй эрүүл мэндийн эдийн засгийн тулгуур багана болгохыг зорьж байгаа юм. Уг төлөвлөгөөнд эрүүл мэндийн өвөрмөц ач тустай куркума, плай (тайланд цагаан гаа) болон хар галангал гэсэн гурван төрлийн "дээд зэрэглэлийн" ургамлыг онцгойлон тусгасан. Куркумаг арьс арчилгааны бүтээгдэхүүн болон чихрийн шижин тусах эрсдэлтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг хянах нэмэлт тэжээл болгон хөгжүүлэх юм. Плай ургамлыг спа болон спортын анагаах ухаанд ашиглахаар сурталчилж байгаа бөгөөд түүнийг орчин үеийн анагаах ухааны системд нэвтрүүлэх судалгааны ажил үргэлжилж байна. Хар галангалыг дотор өөхлөлтийг бууруулах чадвараар нь зах зээлд гаргах бөгөөд бусад эрүүл мэндийн байгууллагад зориулсан стандартчилсан "эерэг жагсаалт"-ыг гаргах ажээ. Тайландын Хаант Улсын Засгийн газар 2026 оны эцэс гэхэд дотоодын ургамлын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг 70 тэрбум баатад хүргэж, орон нутгийн иргэдэд тогтвортой орлого бүрдүүлэх зорилт тавьсан байна.
Эх сурвалж: Bangkok Post