images

МАЛАЙЗ УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ДАВШИНГУЙ СУРАЛЦАХ ГАЗРЫН НЭГ БОЛЖ БУЙ

МЭДЭЭ

2026-01-14

20

Малайз улс дэлхийн хамгийн давшингуй олон улсын боловсролын төвийн нэг болж хурдацтай хөгжиж байна. “QS Quacquarelli Symonds”-ийн шинэ тайланд дурдсанаар, олон улсын оюутны тоо жил бүр 8.5 хувиар нэмэгдэж, 2030 он гэхэд ойролцоогоор 260,000-д хүрэх төлөвтэй байгаа аж. “Оюутны дэлхийн шилжилт хөдөлгөөн: Малайз Улс” нэртэй уг тайланд Малайз Улсыг суралцах чиглэлээр сонгох хандлага нэмэгдэж байгааг онцолж, үүний шалтгаан нь боломжийн үнэ өртөг, соёлын олон талт байдал, мөн үндэстэн дамнасан боловсролын хүчирхэг тогтолцоотой холбон тайлбарлажээ. Тус тайланд дурдсанаар Өмнөд Ази, Зүүн Ази болон Зүүн Өмнөд Ази нь Малайзын олон улсын оюутны гол бүс нутаг хэвээр байх бөгөөд 2030 он хүртэл жил бүр 3–5 хувиас дээш нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. “QS Quacquarelli Symonds” компанийн Гүйцэтгэх захирал Жероен Принсен хэлэхдээ, Малайз Улс бүс нутгийн төвөөс олон улсын дээд боловсролын нөлөө бүхий дэлхийн тоглогч руу шилжиж байгааг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asia News Network