БАНГКОК ХОТЫН PM2.5 АГААРЫН БОХИРДОЛ НОЦТОЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧ, ГОЛ ДҮҮРГИЙН АГААРЫН ЧАНАР УЛАМ МУУДАЖ БАЙНА
Бангкок хотын Агаарын чанарын мэдээллийн төвөөс мэдээлснээр 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Бангкок хотод PM2.5 тоосонцрын хэмжээ энэ оны хамгийн өндөр түвшинд хүрчээ. Ялангуяа Банг Рак, Патум Ван, Сатон зэрэг дүүрэгт нөхцөл байдал эрс дордож, хотын дундаж PM2.5 хэмжээ нэг шоо метр агаарт 58.1 микрограммд хүрсэн нь аюулгүй байдлын стандарт болох 37.5 микрограммаас хавьгүй өндөр үзүүлэлттэй байгаа ажээ. Хотын зургаан гол дүүрэгт агаарын чанарын индекс олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрээд буй. Ялангуяа хойд, зүүн болон төвийн бүсэд PM2.5-ийн агууламж өндөр байгаа нь агаарын чанарыг эрүүл мэндэд хортой болгож буй. Бангкок хотын хойд болон төвийн дүүрэгт PM2.5-ийн үзүүлэлт 53.7–74.1 мкг/м³ хооронд бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй аж. Иймд иргэдийг тоосноос хамгаалах маск зүүх, гадаа гарахыг аль болох хязгаарлахыг зөвлөжээ.
Эх сурвалж: The Nation Thailand