ИХ БРИТАНИЙН ГУРВАН ИХ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛНЭ
Тайландын Хаант Улсын Засгийн газар Их Британийн шилдэг гурван их сургууль болох Манчестер, Бирмингем болон Редингийн их сургуульд тус улсад байнгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг баталсан байна. Эдгээр их сургууль нь "Global Link Institute" нэрийн дор Бангкок болон Зүүн эдийн засгийн коридор (Eastern Economic)-т хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм. Мөн эдгээр их сургууль нь Тайландын Чулалонконы их сургуультай хамтран ажиллах бөгөөд био-технологи, өгөгдлийн шинжилгээ болон менежментийн чиглэлээр мэргэжлийн зэрэг олгоно. Дотоодын хууль тогтоомжийн дагуу “Их сургууль” гэж нэрлэх боломжгүй хэдий ч Их Британийн төв их сургуулиас нь бүрэн магадлан итгэмжлэгдсэн. Уг төсөл нь тус улсад багасаж буй төрөлт, хүн ам хөгшрөх болон мэргэжлийн хүний нөөцийн дутагдлыг арилгах зорилготой аж. Энэхүү түншлэл нь зөвхөн сургалтаас гадна хамтарсан судалгаа, багшлах үйл ажиллагаанд анхаарч, Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн боловсролын төв болгохыг зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: The Nation