ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 2025 ОНД 32.9 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАВ
Тайландын Хаант Улсад 2025 онд 32.9 сая гадаадын жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.23 хувиар буурсан байна. Мөн олон улсын аялал жуулчлалын орлого 4.71 хувиар буурч, нийт 1.53 их наяд баатад хүрсэн ажээ. Тус улсад малайз болон хятад жуулчид хамгийн ихээр зочилсон бөгөөд тус бүр 4.5 сая болон 4.4 сая жуулчин хүлээн авчээ. Гадаад жуулчдын тоо буурсан ч дотоодын аялал жуулчлал 2.7 хувиар өссөн нь нийт аялал жуулчлалын орлогыг 2.7 их наяд баатад хүргэжээ. Тайландын Хаант Улс 2026 онд 36.7 сая гадаад жуулчин хүлээн авахаар зорьж байгааг Аялал жуулчлалын газрын дарга Тапани Киатфайбол сэтгүүлчдэд мэдэгдэв.
Эх сурвалж: Bangkok Post